Шэрон Стоун, Ума Турман хоёр монгол ноолуураар гангарлаа

АНУ-ын Нью-Йорк хотод “Ноолуурын нууц” баримтат киноны нээлт боллоо. Энэ кино нь Монгол, Өвөр Монголын малчдын амьдрал, хэрхэн ноолуур бэлтгэж байгаа талаар өгүүлдэг кино юм.

Холливудын алдарт жүжигчин Шэрон Стоун, Ума Турман хоёр нээлтийн ёслолд монгол ноолууран хувцсаар гоёсон байлаа.