УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байгаад баригдсан гэдгийг АТГ үгүйсгэлээ

УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газраас үгүйсгэлээ.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригдсан гэх мэдээлэл гарсан.

Зарим хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч АТГ-т ирүүлэхгүй байна

Мэдээлэлд АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн бөгөөд АТГ-ынхан дээрх асуудлыг баримтжуулан Эрүүгийн цагдаагийнханд өгөөд байна гэсэн юм. Гэвч ийм ажиллагаа болоогүй, дээрх мэдээлэл нь худал гэдгийг АТГ-аас мэдэгдлээ.