Налайхын замыг өнөөдөр нээнэ

Улаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын хөдөлгөөнийг  өнөөдөр 11.40 цагаас нээнэ. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох юм. 

Нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан замын хөдөлгөөнийг нээхр байсан ч Ерөнхий сайд цаг үеийн мэдээлэлд үндэслэн тус замын хөдөлгөөнийг нээхийг хориглож,  ард иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгосны дагуу хойшлон өнөөдөр нээхээр болсон юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээлэлдээ зам барилга, угсралтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг хэлээд дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийхээс гадна явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны долдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаараа хэлсэн юм.