С.Баярцогт: Оюу толгойн гэрээтэй холбоотой 500 хуудас бүхий товхимол гаргалаа


УИХ-ын гишүүн асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогт "Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд" нэртэй товхимлыг хэвлүүлсэн талаараа мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Одоогоос арав гаруй хоногийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэсний арван жилийн ой тохиосон. 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улс тусгаар тогтносноос хойш хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ гэрээ бол хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гэрээ байсан. Зургаан сарын хугацаанд хоёр талаас биелүүлэх заалтуудаа биедүүлсний дараа буюу 2010 оны 3 сарын 31-нд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Арван жилийн ойг тохиолдуулаад ажлын хэсэгт ажилласан, 2012-2016 оны УИХ-ын бүрэлдэхүүн, С.Баярын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Би 500 гаруй хуудастай товхимолыг гаргасан. Та бүхэн гайхаж байгаа байх. Яагаад ийм товхимол гаргах болсон таван шалтгаан бий. 

2018 онд АТГ-аас Оюу толгойн гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, тэр дороо хорьж 73 хоног хорьсон. Гэрээг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид гэрээний талаар мэдлэггүй байна гэж бодсон. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч мөн л адил буруу мэдээллээр мэдээлэл хийж байгаа нь шийдвэр гаргадаг гишүүд хүртэл худал мэдээллээр шийдвэр гаргаж болзошгүй юм байна гэж бодсон. 

Төсөлтэй холбоотой гэрээ арван жилийн турш нууцын байдалд байсан гэх хуурамч мэдээлэл гаргаад түүгээрээ ном зохиол бичиж байна.