"ТОКИО 2020" олимпын медалийг хийж дуусгажээ

Одоогоос яг 8 сарын дараа болох Токиогийн зуны олимпын бэлтгэл ажил Япон улс орон даяар эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, энэ лхагва гаригт олимпд оролцож буй баг тамирчдад дурсгах бүх медалиуд бэлэн болох юм. Энэхүү медалийг гар утас болон техник төхөөрөмжийг дахин боловсруулах аргаар гаргаж авжээ.

Төслийн багийнхан:

"Медаль бол олимпын хамгийн гол чимэг. Харин тамирчдын энгэрт гялалзах эдгээр медалиудыг бүтээхэд шаардагдсан гар утас болон электрон барааг нийт хоёр жилийн хугацаанд 100% ард түмний хандиваар босгосон. 71'667'594 кг хаягдлаас 32 кг алт, 3'492 кг мөнгө, 2'199 кг хүрэл ялган авч дахин боловсруулсан"

"Токио 2020" олимпын медалийн ерөнхий загварыг шалгаруулах тэмцээнд нийт 400 гаруй уран бүтээлчид өрсөлдсөнөөс Жуничи Каванишигийн бүтээл шилдгээр шалгарсан байна. Медалийн түүхий эдийг задлах, хэрэгтэй медалиудыг гарган авах, цэвэршүүлэн хайлуулах зэрэг нь цөм түүний санаа байсан юм.

СОНИРХОЛТОЙ БАРИМТ:

Та өмнө нь олимпын алтан медаль хэр их үнэд хүрэх бол гэж бодож байсан уу? Хэрэв тийм бол энэ нь яг ижил хэмжээний алттай харьцуулахад хамаагүй илүү үнэд хүрдэг байна. 1980 оны олимпын эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтан медалиар шагнуулсан хоккейн багийнхан медалиа дуудлага худалдаагаар худалдахад 310'000 ам.долларын үнэд хүрсэн байдаг. Тамирчид медалийг хөлс хүчээ урсгаж авч байдаг болохоор аргагүй ч юм уу даа. 

Эх сурвалж: www.usatoday.com, www.thoughtco.com