Мөнгөний тухай ойлголтыг хэдэн насанд хэрхэн өгөх вэ?

image

Хүүхдэдээ мөнгөний тухай үндсэн ойлголтын талаар цэцэрлэгт байхаас нь л ярилцаж байгаарай. Харин хуримтлалын талаар хэдэн насанд нь хэрхэн ярилцаж болох талаар зөвлөгөөг хүргэе.



3-5 НАС Мөнгөөр эд юмсыг сольж авдаг гэдгийг зааж 10, 20, 50 төгрөгийн ялгааг их бага гэдгээр нь тайлбарлаж өгөөрэй. Дэлгүүрт ороод авах шаардлагатай зүйлсээ хамтдаа ярилцах, илүү зүйл авах бол мөнгө хүрэхгүй байж болох тухай тайлбар тохиролцоог хийж сургах.


 6-9 НАС Өдөр тутмын (халаасны) мөнгө өгч эхэлж болно. Өөрийн халаасны мөнгөө зорилготойгоор хэмнэж хадгалахад тусалж, шаардлагатай үед зарцуулах аргыг ярилцаарай. Жишээ нь: Тоглоом авах, гэр бүлийн гишүүн, найздаа төрсөн өдрийн бэлэг авах зорилгоор мөнгөө хадгалж болно. Энэ үед нь мөнгө хадгалах сав (гахай) бэлэглэх нь урам өгдөг. Мөн гарцаагүй хэрэгтэй зүйл, хүсэж буй зүйлийн үнэ цэнэ ялгааг танихад таны уйгагүй оролцоо хэрэгтэй. Товчхондоо энэ үеэс хуримтлалын тухай ойлголттой болж эхлэх тул: ☘ Хуримтлуулах ☘ Өдөр тутамд хэрэглэх ☘ Хуваалцах (Хүнд бэлэг авах г.м) гэсэн мөнгөө цуглуулдаг савтай болгох боломжтой нас.