Л.Оюун-Эрдэнэ: Казино тоглосон нь нотлогдсон ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. 



Тэрбээр, Төрийн албаны тухай хуулийн 40-ийн 2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилсэн.  Гадаадад зорчихдоо: 
Мөрийтэй тоглосон нь нотлогдсон хоёр албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Мөрийтэй тоглоом тоглохгүй байх тухай өөрчлөлт оруулж, энэ тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ хугацаанд иргэд мэдээлэл ирүүлсэн, 10 гаруй мэдээлэл ирсэн.

Хоёр мэдээлэл баримтаар нотлогдсон тул ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь батлагдсан. Мөн МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь нотлогдсон тул ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. 

ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Энхбатыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг Ч.Улаан сайд гаргалаа.

Энэ асуудал яригдсантай холбогдуулан ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг Төрийн албаны тухай хуулийн заалтад оруулж, ёсзүйн дүрэм зөрчигдсөн тохиолдолд төрийн албан хаагчийг ажлаас шууд чөлөөлөх зохицуулалтыг шинэчлэн оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн:  

  • Төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглоно гэсэн саналыг ЗГ-ын гишүүд хэлж байна.
  • Ажлын байран дээр бэлгийн дарамт учруулахгүй байх тухай заалтыг нарийвчлан оруулж байх нь зүйтэй гэж үзлээ. Жишээлбэл, 5 секундээс дээш хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт гэж үзнэ.
  • Албан ажлаар агаарын тээврээр үйлчлүүлэхдээ бизнес ангиллаар зорчихгүй байх
  • Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх зэрэг заалтуудыг оруулж, шинэчилсэн найруулга хийх нь зүйтэй гэж үзлээ.