Монгол Улс англи хэлний чадвараараа дэлхийд 88-д жагсаж байна

Олон улсын боловсролын сүлжээ компани “EF Education First” байгууллагаас жил бүр англи хэл албан ёсных нь хэл биш топ 100 улсыг англи хэлний мэдлэгийн түвшнээр нь жагсаадаг судалгааг гаргадаг юм байна.

Эхний байруудыг Голланд, Швед, Норвеги, Дани гэх зэрэг Европын орнууд эзэлсэн байгаа бол Азийн орнуудаас Сингапур 5-р байрт, Филиппин 20-д, Өмнөд Солонгос 37-д, БНХАУ 40-д, Япон 53-т жагсчээ. Харин ОХУ 48-д эрэмбэлэгдсэн бол Монгол Улс англи хэлний мэдлэг чадвараараа дэлхийн улс орнуудын дундаас 88-д жагссан байна.