Баянзүрх дүүрэг 2019 оны шилдгүүдээ тодруулна


Нийслэлийн Баянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилтыг биелүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан салбарын шилдэг байгууллага, хамт олон, ажилтан албан хаагч,  оюутан сурагчийг шалгаруулах арга хэмжээ тун удахгүй болох гэж байна. 



Тус арга хэмжээний зорилго нь Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөөх үйлст эрхэлсэн ажил, авьяас чадвар, ажил мэргэжлийн амжилтаараа салбартаа тэргүүлж буй байгууллага, ажилтан, албан хаагчдыг шалгаруулан хөдөлмөр зүтгэлийг нь урамшуулан дэмжих билээ. Тэгвэл дүүргийн энэ оны шилдгүүдийг ‘’Шилдэг төр захиргааны байгууллага, аж ахуй нэгж, хамт олон, Шилдэг хэлтэс, хороо, Хөдөлмөрийн аварга, Шилдэг оюутан, Шилдэг сурагч, Шилдэг мэргэжилтэн, Шилдэг зохион байгуулагч, Шилдэг нийгмийн ажилтан’’ гэсэн үндсэн 8 төрлөөр шалгаруулах юм.

Иймд дүүргийн оны шилдэгт өрсөлдөх сонирхолтой, номинаци тус бүрийн болзлыг хангасан аж ахуй нэгж байгууллага, иргэн та бүхэн танилцуулга мэдээ, материалаа 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 51-266580 дугаараас авна уу.