Ирэх оны төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг 88.5 хувийн саналаар баталлаа. 2017 оны төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,3 хувь, нийт зардал 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувь болж, Засгийн газраас өргөн барьсан төслөөс 0.8 хувиар буурсан аж.


Мөн улсын төсвийн орлого, зарлагын өөрчлөлттэй уялдуулан Нийгмийн даатгалын сангийн орлогыг 10.6 тэрбум төгрөгөөр нэмэн 1,978.0 тэрбум төгрөг, тус сангийн зарлагыг 0.7 тэрбум төгрөгөөр бууруулан 1,877.4 тэрбум төгрөг байхаар тооцож, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан байна.