Өсвөр насны хоёр хүүхэд Австралийн түймрээс коала баавгайнуудыг аварч байна

Австралид өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн түймрийн улмаас 500 сая ан, амьсан устаж үгүй болсон тухай мэдээлэл бий. Энэ дундаас коала баавгайнууд байгалийн гамшигт олноороо өртөн, үрэгдэж байна.

Гэсэн ч хэдий ч Австралийн засгийн газар, сайн дурынхан болон нийгэмлэгүүд гал унтраах ажилд оролцон, чадлынхаа хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаа аж. Тухайлбал, 19 настай Миках, 18 настай Калеб нар “Кенгуру арал”-аар машинтай явж, амьд үлдсэн коала баавгайнуудыг аврах ажиллагааг эхлүүлжээ. Харамсалтай нь тэдний замд таарсан амьтдын 60 хувь орчим нь шатаж үгүй болсон байжээ.

Өсвөр насны хоёр үеэл аварсан коала баавгайнуудаа эргээд зэрлэг байгальд тавих хүртэл асарч хамгаалахаар төлөвлөсөн байна. Тэдний нэг нь “Бид хамаг чадлаараа олныг цуглуулахыг эрмэлзэж байна. Энэ бол жижигхэн ч гэсэн бидний коала аврах ажиллагаа” хэмээн ярьжээ.

Их хэмжээний газар нутаг, ан амьтад түймэрт устаж байгаа нь эргээд Австралийн экосистемийг хуучин хэвээр нь нөхөн сэргээж чадах уу гэдэг асуудалтай тулгарч байна.

Эх сурвалж: Boredpanda