Дэлхийн банк: 2020 онд дэлхийн эдийн засаг бага зэрэг сэргэнэ

Дэлхийн банк: 2020 онд дэлхийн эдийн засаг бага зэрэг сэргэнэ

Дэлхийн банк "Дэлхийн эдийн засгийн төсөөлөл"-ийн тухай хамгийн сүүлийн үеийн тайланг өчигдөр нийтэлжээ. Уг тайланд 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд бага зэрэг сэргэнэ. Гэвч эдийн засгийн сэргэлт нэлээд эмзэг, худалдаа, өр зээл, геополитик зэрэг хүчин зүйл дэлхийн эдийн засгийн өсөлтөд эрсдэл дагуулна хэмээн дурдсан байна.

2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд 2.4 хувь байсан бол 2020 онд 2.5 хувьд хүрч, 2019 оны зургаадугаар сарын Дэлхийн банкны төсөөллөөс аль аль нь 0.2 нэгжээр буурсан гэдгийг тайланд онцолжээ. Дэлхийн банк "Хэрэв худалдааны хурцадмал байдлыг намжаах сүүлийн үеийн бодлого, үйл ажиллагаагаар дамжин тодорхойгүй хүчин зүйлийг үргэлжлэн бууруулбал, төсөөлж буй эдийн засгийн сэргэлт улам хүчирхэг болно" гэсэн байна.

Энэ удаагийн эдийн засгийн сэргэлт нэлээд эмзэг, ашиггүй хүчин зүйлийн нөлөөнд амархан өртөнө. Тухайлбал, худалдааны хурцадмал байдал дахин гаарах, эдийн засгийн гол секторуудын өсөлтийн хурд ихээр буурах, шинэ зах зээлтэй эдийн засгийн бүтцүүд дахин санхүүгийн дарамттай тулгарах, геополитикийн хурцадмал байдал үүсэх, цаг агаарын эрс өөрчлөлт зэрэг хүчин зүйл эдийн засгийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж мэднэ гэж Дэлхийн банк төсөөлжээ.