Леонардо ДиКаприо Австралийн түймэртэй тэмцэхэд 3 сая доллар хандивлав

Леонардо ДиКаприо Австралийн түймэртэй тэмцэхэд 3 сая доллар хандивлав

Оскарын шагналт жүжигчин Леонардо ДиКаприо уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн байгаль хамгаалах үйлсэд идэвх зүтгэлтэй оролцдог нэгэн. Амазоны ширэнгийн түймрийг унтраахад хандив өргөж байсан ДиКаприо австраличуудад ч тусламжийн гараа сунгажээ. Австралийн түймэрт нэрвэгсдэд туслах үйлсэд тэрээр 3 сая долларын хандив өргөсөн байна.

Австралид асаж буй түймрийг унтраах үйлсэд жүжигчин Крис Хемсворт, дуучин Элтон Жон нар нэг сая долларын хандивласан бол дуучин Пинк, жүжигчин Николь Кидман нөхөр Кэйт Урбаны хамтаар мөнгөн тусламж үзүүлжээ. "Металика" рок хамтлаг харин Викториагийн гал сөнөөгчдөд 750,000 доллар хандивлана гэж мэдэгджээ.