Эмнэлгүүдийн зогсоолын эхний 30 минутыг үнэ төлбөргүй болгоно


Нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулсан нийтийн эзэмшлийн зам талбай болон авто зогсоолуудын арчлалт, ашиглалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэх байгууллагуудтай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НАЗХГ-тай “Гурвалсан гэрээ” байгуулах, “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бий болсон зогсоолууд”-ыг гэрээт байгууллагуудад хариуцуулахдаа эвдэрч гэмтсэн хөрөнгийг засварлуулах, хэвийн байдалд оруулах асуудлыг гэрээт байгууллагуудад хариуцуулахаар тусгажээ. Тэрчлэн үйлчилгээний онцлогоос хамаарч эмнэлгүүдээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн эхний 30 минутыг үнэ төлбөргүй болгож, үнийн тарифт өөрчлөлт оруулах санал оруулсан байна.