“Apple” компани гэрэл зургийн уралдаанаа зарлалаа

“Apple” компани гэрэл зургийн уралдаанаа зарлалаа

"Shot On iPhone" гэрэл зургийн тэмцээнийг Apple компани жил бүр зохион байгуулдаг. Тэмцээнд iPhone ухаалаг гар утас хэрэглэдэг хэн бүхэн дарсан зургаа илгээснээр оролцох боломжтой болдог.

Тэгвэл энэ жилийн тэмцээнд iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гар утcанд суурилагдсан шөнө зураг авах зориулалттай горим буюу Night mode-оор дарсан зураг байх ёстой аж.

Тэмцээнд ирсэн гэрэл зургуудаас шилдэг таван бүтээлийг шалгаруулж, олон улсад нээлттэй танилцуулах аж. Та тэмцээнд оролцохыг хүсвэл сүлжээнд #ShotOniPhone болон #NightmodeChallenge гэсэн хаштагтай зургаа сошиал сүлжээнд нийтлэхэд л хангалттай. Мөн Apple-ийн инстаграм болон твиттер дээрх дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай.