БНХАУ-д шинэ төрлийн вирусын халдвар авсан өвчтөн амиа алджээ

БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөс болж хүний амь эрсэдсэн эхний тохиолдол бүртгэгдсэн байна.

61 настай өвчтөнд шинэ төрлийн “коронавирус” илрээд байжээ. Мөн вирус илэрсэн 41 хүний долоогийнх нь биеийн байдал хүнд байгаа бол зургаа нь эмнэлгээс гарсан байна. Бусад өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна гэж Ухань хотын Эрүүл мэндийн комисс мэдэгдсэн байна.

Шинэ вирус амьсгалын цочмог халтай хам шинж буюу “SARS”-тай нэг төрөлд багтаж байгаа аж. Хүнээс хүнд халдварласан эсэх нь батлагдаагүй шинэ өвчний голомт болон тархалтыг тодорхойлоогүй байгаа юм. Мөн нэгдүгээр сарын гуравнаас хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.