Хар тамхины хэрэгт холбогдсон Дэд сайдын охиныг батлан даалтад гаргалаа

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас  нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан. Дээрх этгээдүүдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд асны охин Б гэгч байсан бөгөөд тэрбээр одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.

Харин энэ удаад сэжигтэн Б нь үйлдэл дээрээ баригдсан бөгөөд шалгалтын явцад метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Тэгвэл мөрдөн байцаагчийн эрхийн хүрээнд түүнийг  саатуулах хугацаа дууссан учир өнөөдөр /2020.01.14/ сэжигтэн Б-г батлан даалтад гаргахаар болжээ.

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, standing