Гар утас нь дэлбэрч иргэн гэмтжээ

Дорноговь аймагт гар утас дэлбэрсний улмаас нэг иргэн бэртсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, тус аймгийн Айраг сумын нэгдүгээр багт энэ сарын 13-ны өдөр нэг иргэний энгэрийн халаасанд байсан Samsung загварын утас дэлбэрч, цээжин хэсэгт бэртэл авч, зүүн гарын бугалга хэсэг тасарсан байна. 

Хэргийг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна.