Юна ресторан солонгос хоолоор кето өдөрлөг зохион байгууллаа

Юна ресторан дэлхийн олон оронд хүч түрэн дэлгэрч байгаа Кето Диет барьдаг үйлчлүүлэгчдэдээ зориулан Монгол улсдаа хамгийн анхны СОЛОНГОС КЕТО ХООЛНЫ менюгээрээ үйлчилж эхлээд байна. Юна рестораны Солонгос кето хоолны меню нь Кето диетын зарчмын дагуу сайн чанарын өөх тос ихтэй, нүүрс ус багатай, уургийн хэрэглээг дунд зэрэг байлгаж турахыг хүссэн, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүст зориулан гаргасан. Мөн Юна ресторан нь Солонгос кето хоолыг суртачилан таниулахаар КЕТО ХООЛНЫ ӨДӨРЛӨГ-ийг Сансарын емартын хойно байрлах шинэ салбар дээрээ амжилттай зохион байгууллаа. Олны танил хүмүүс болон кето хоолны дэглэм барьдаг, барихыг хүсэж байгаа хүмүүст сургалт мэдээлэл зөвлөгөө өгч кето хоолныхоо амталгааг хүргэн, үйлчлүүлэгчдийнхээ хамгийн  дуртай хоолыг зааж үзүүллээ. Мөн KETO DIET MONGOLIA пэйж хуудасны админ, хоол зүйч, багш судлаач Ө.Гүндэгмаа ирж кето дэглэмийг хэрхэн барих, кето хоолны ач тусын талаар сургалт зөвлөгөө өгч өдөрлөгийг илүү сонирхолтой  болголоо. Тэрээр “Энэхүү дэглэм нь турахад маш их үр дүнтэй гэдэг нь нотлогдсон бөгөөд жингээ хасах нь хүний эрүүл мэндэд олон талын эерэг нөлөөтэй” гэдгийг онцлон хэллээ. Дэлхий даяар кетоженик хооллолтыг ашиглан олон төрлийн өвчнийг анагааж байна. Үүнд зүрхний өвчин, хавдар, Альцгеймерийн өвчин, татах өвчин, тархины гэмтэл, сэтгэл гутрал, батгашилт гэх мэт өвчнийг анагаахад энэхүү хооллолт ач тустай. Амтгүй хоол идээд жингээ хасдаг цаг ард хоцорч дуртай хоолоо идэж, аз жаргалтай инээмсэглэл дүүрэн алхаж явах замд тань   Юна рестораны кето меню сонгодог шийдэл болно. Идэх хоолноосоо таашаал авна гэдэг хамгийн сайхан мэдрэмж. Дашрамд дурдахад Юна рестораны сүүлд нээгдсэн шинэ салбарт очиж үйлчлүүлснээрээ олон сайхан үйлчилгээг авахын хажуугаар гал тогоо хэсэг таны нүдэнд ил байх бөгөөд ямар орчинд ямар материалаар хэрхэн хол хийж байгааг харж байгаагаараа давуу талтай. Ийнхүү олон талын ач холбогдолтой хооллолтыг түгээн дэлгэрүүлэх мөн хоолоор дамжуулан Монголчуудын эрүүл мэндийг сайжруулахаар Юна рестораны хамт олон зорин ажиллаж байна.