Японд гэмт хэрэгтнийг цаазалжээ

Япон улс цаазаар авах ялыг тэр бүр хэрэглээд байдаггүй. Харин саяхан Токио сонинд нэгэн мэдээлэл гарлаа. Тус сонинд бичсэнээр Японд өнөөдөр гэмт хэрэгтэнг цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна.


Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2012 онд албан тушаалаа авсан цагаас эхлэн цаазаар авах ял авсан онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн ялыг гүйцэтгүүлэх арга хэмжээг баримтлах болсон юм. Ингэснээр сүүлийн дөрвөн жилийн дотор 17 гэмт хэрэгтний цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. Япон улсад өнөөгийн байдлаар 128 хүн цаазаар авах ялаар шийтгэжээ.