Д.Нямхүү: Ховд аймагт хоёр хүнийг тусгаарлан, хянаж байна

Д.Нямхүү: Ховд аймагт хоёр хүнийг тусгаарлан, хянаж байна

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлагдсан байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдсон" гэсэн мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр зургаан хүн ХӨСҮТ-д ирж тусгаарлагдан хяналтад орсон. Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан.  Сорьц нь ХӨСҮТ-д ирсэн тул шинжилгээ хийж байгаа" гэв