Брэд Питт анхны “Оскар”-аа гардлаа

“Оскар”-ын эхний 30 минутад гурван номинацийн эзнийг тодрууллаа. Жүжигчин, 56 настай Брэд Питт Шилдэг туслах дүрийн “Оскар”-ыг “Холливудад нэг удаа” киноны Клифф Вүүдийн дүрээр гардлаа. Брэд Питт жүжигчний хувьд Америкийн кино академийн дээд шагнал "Оскар"-т гурав дахь удаагаа нэр дэвшиж байж алтан баримлыг гардлаа. Түүний 2014 онд продюсерээр нь ажилласан "12 жилийн боолчлол" кино "Оскар" авч байсан юм.

Түүнчлэн “Тоглоомын түүх 4” Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино төрөлд “Оскар”-ын эзэн болжээ.

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн киногоор “Funky Monkey” тодорлоо.