Ши Жиньпин: Бид коронавирусийг ялах болно, Уханийн иргэд бол баатрууд

БНХАУ-ын тэргүүн, Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 10-нд Бээжин хотын орон сууцны хороолол, сургууль, эмнэлгийн газруудаар явж, шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх ажилтай танилцлаа.
 


Энэ үеэр Ши Жиньпин “Халдварын нөхцөл байдал хүнд байсаар байна. Шат бүрийн намын хороо, засгийн газар Төв хорооны халдварыг хяналтдаа авах шийдвэр, бодлогыг бүх талаар хэрэгжүүлэн, итгэл зоригтой, эв санаа нэгтэй, шинжлэх ухаанлагаар сэргийлэн засах, оновчтой бодлого хэрэгжүүлэх гэсэн шаардлагын дор хүчээ нэгтгэн, эрс шийдэмгий, эрс шуурхай арга хэмжээ авч, ард иргэдийнхээ хамт халдварын тархалтыг таслан зогсоож, Халдварын эсрэг тэмцэлд ялалт байгуулцгаая. Ухань хот, Хубэй мужийн иргэд бол баатрууд” гэж онцолсон байна.
 

 Хуваалцах  Жиргэх