590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр хувьчлахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр хувьчилахаар болсон байна.

Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын

39 хувь нь хувийн хашаанд
22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд
20 хувь нь албан тушаалын орон сууцанд

10 хувь нь айлын байр, хашаанд
4 хувь нь албаны гэрт амьдарч байгаа аж.

Тиймээс алба хаагчдын нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр зорьж буй бөгөөд хөнгөлөлттэй үнээр хувьчлах асуудлыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.