Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн 31 иргэний тусгаарлах хугацаа маргааш дуусна

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Дорнод аймагт тусгаарлагдсан нэг, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 14-ний байдлаар ХӨСҮТ-д найм, Архангайд нэг хүн нийт 9 хүн тусгаарлагдаж байсан. Ухань хотоос ирсэн 30 оюутны 2 дахь шинжилгээний хариу сөрөг гарсан. Эмч нар зөвлөлдөөд маргааш гаргахаар шийдвэрлэсэн гэв.