Ерөнхийлөгч Х.Баттулга Казахстан улсад айлчилна

Энэ жил Казахстан Улсад  Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордын 750 жилийн ойн баяр тохиож байна. БНКУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин ирэх тавдугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ онд  тус улсад айлчлахаар товложээ. 

2019 онд  25 жилийн дараа  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон гэдгийг талууд онцолж байгаа. Мөн Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ. Ерөнхийлөгчийн айлчлалын ирэх долдугаар сард товлосон гэдгийг албаныхан хэлж байна.