Амьдарч буй орчноо хэрхэн сайжруулах тухай саналаа цахимаар өгөөрэй

2013 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) иргэдтэй хамтран тухайн орон нутагт тулгарч буй бэрхшээлийг шийдэх зорилготой билээ. Тэгвэл Улаанбаатар хотын 9 дүүргийн ОНХС-ийн мөнгийг хэрхэн зарцуулах талаарх саналаа иргэд цахимаар өгч байна.

ОНХС нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчныг сайжруулахад чиглэсэн сан юм.

ОНХС дараах эх үүсвэрээс санхүүждэг. Үүнд:

  • Импортоос бусад бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртөгийн албан татвар
  • Газрын тосны болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын хуульд заасан тодорхой хувь
  • Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан ТББ, гадаадын албан ёсны хандив, тусламж
  • Олон улсын төсөл хөтөлбөрүүдээс олгож буй дэмжлэг урмшуулал

ОНХС нь:

  1. Төлөвлөлт
  2. Төслийн үнэлгээ
  3. Хэрэгжилт болон худалдан авалт
  4. Хяналт шинжилгээ, үнэлгээ
  5. Хөрөнгийн удирдлага

гэсэн таван үе шатын дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр бүх шатанд иргэдийн оролцоо, хяналтыг зөвшөөрөх юм.

ОНХС-гийн хийгдэх ажлын саналыг иргэдээс авах бөгөөд SmartUb апп ашиглан санал авах юм. Тус санал хураалтад нийслэлийн 9 дүүргийн 173 хорооны насанд хүрсэн иргэд хамрагдах боломжтой ба санал асуулга 2020 оны гуравдугаар сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд болно.