ЭМЯ: Сөүл-УБ, Берлин-УБ-ын онгоцоор ирсэн 3 монгол иргэнээс COVID-19 халдвар илэрлээ

Монгол Улсад коронавирусийн халдвартай гурван иргэн бүртгэгдсэн гэх мэдээлэл зарим сайт болон нийгмийн сүлжээгээр тархаж эхэллээ. Уншигчдадаа үнэн бодит мэдээллийг хүргэхээр бид ЭМЯ болон ХӨСҮТ рүү холбогдож байгаа бөгөөд албан ёсны мэдээллийг удахгүй хүргэх болно. 

Ухань хотоос 31 иргэнээ авчирлаа



22.45 цаг. Гурван монгол иргэн шинээр COVID-19 халдвар авсан эсэхийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас тодруулахад, "Албан ёсны мэдээлэл ирээгүй" гэв. 

22.50 цаг. ЭМЯ-наас мэдээлж байна.



ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Сөүл-УБ, Берлин-УБ-ын онгоцоор ирсэн 3 иргэнээс өнөө орой 20.00 цагийн байдлаар COVID-19 халдвар илэрлээ. Эдгээр хүмүүст шаардлагатай тусламж үзүүлж эхэлсэн. Хавьтлуудыг нарийвчлан судалж байна. Халдвар орж ирэх эрсдэлтэй гэж тооцоолж  байсан тул ЭМЯ бэлэн байдлыг хангаад байсан. Төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хүн амын дунд халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авч байна. 

Францаар дамжин ирсэн эмэгтэй бие хүнд байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтал есөн хүнийг тусгаарлалаа. 

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт 4 тохиолдол бүртгэгдлээ. Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ-136 нислэгээр өнөө өглөө (03.16) 231 иргэн ирсэн юм. Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг өчигдөр (03.15) авчирсан.  

УОК: БНСУ-аас ирсэн 2 иргэн, Франц Улсаас ирсэн 1 иргэнээс #COVID19 халдвар илэрлээ.

ЗГ, УОК-ын шийдвэрээр эрсдэлтэй бүсүүдээс хүүхэд, хөгшчүүл, нялх биетэй эмэгтэйчүүд гээд хүндэтгэх шалтгаантай 750 гаруй иргэнээ авч ирсэн. Вакуум тээвэрлэлт хийж, нэг ч хүн үлдээлгүй тусгаарласан. Бид эрсдэлд 110 хоногийн турш бэлдэж мөн урьдчилан сэргийлж ажилласаар байна.

Дэлхийн 160 улсад тархаад буй цар тахлыг давж гарахын төлөө ЗГ, УОК, ард иргэдийн эв эеийн хүчээр зүтгэж байна.