АНУ-ын Сенат цар тахалтай тэмцэх 2 дахь багц арга хэмжээний төсвийг баталлаа

АНУ-ын Сенат цар тахлын нөлөөг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний төсвийг баталж, улмаар Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа.

Ийнхүү хууль тогтоогчид эдийн засгаа аврах дараагийн багц арга хэмжээний төслийг боловсруулах ажилд яаравчлан орсон байна. Энэхүү арга хэмжээнд 1.3 их наяд ам.доллар шаардлагатай гэж Цагаан ордон тооцоолжээ.

Батлагдсан төслийг харвал халдвар авсан иргэдэд цалинтай чөлөө олгох, эмзэг бүлэгт хүнсний тусламж өгөх зэрэгт нийт 100 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байна.

Цагаан ордон Конгрессоор батлуулах санхүүжилтийн хэмжээгээ огцом нэмэгдүүлсэн байна. Тухайлбал: нэмэлтээр 1.3 их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж Дональд Трампын засаг захиргаа үзэж байгаа бөгөөд 500 тэрбум ам.долларыг иргэддээ бэлнээр олгож, 50 тэрбум ам.долларыг нь агаарын тээврийн компаниудад, 150 тэрбум ам.долларыг вирусийн дэгдэлтээс үүдэлтэйгээр хамгийн их хохирол амсаад буй салбаруудад зээлдүүлэхээр тооцоод байгаа ажээ.