АНХААРУУЛГА: Газ үнэртэж амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд өсвөр насны хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.












Хэргийг тодруулбал, хэрэг гарсан байрны жижүүр “Манай орцонд хүүхэд газ үнэрлэж байгаад хэвтчихлээ” гэж анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ажээ.

Албаныхан хэргийн газарт очих үед тус дүүргийн харьяат, 17 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэсний улмаас амьсгал хураасан байжээ. Хэргийг харьяа цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд насанд хүрээгүй хүнд хий худалдсан аж ахуйн нэгжийг тодруулахаар ажиллаж байна.