АНУ халдварын тоогоор хамгийн өндөр орон боллоо

АНУ коронавирусний халдварын тоогоор Хятад улсын өмнө  бичигдэж эхэлсэн талаар АНУ-ын Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ.

Холбооны болон орон нутгийн статистик дээр үндэслэн халдварын тархалтын мэдээллийг гаргаж буй тус их сургуулийн мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 82.4 мянгад хүрчээ. Ингэснээр нэг хоногийн дотор тус улс 81.8 мянган тохиолдолтой Хятад улс болон Италийн өмнө халдварласан хүмүүсийн тоогоор бичигдэх болов. 

Нас баралтын түвшин АНУ-д бага байна гэж тус их сургууль онцолжээ. АНУ-д 1178 хүн нас барсан бол Хятад улсад 3289, Италид 8215 тохиолдол бүртгэгджээ.

New York Times сонин мөн АНУ халдварын тоогоор дэлхийд тэргүүлж эхэлсэн тухай мэдээлжээ. Энэ мэдээлэл гарсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тайлбар хийхдээ, ард иргэдийн дунд өргөн хүрээний оношилгооны ажил өрнүүлсэнтэй холбоотой гэж онцолжээ. Түүний хэлснээр, АНУ дэлхийн өөр ямар ч улс оронд явуулж байгаагүйгээр олон хүнийг шинжилгээнд хамруулсан гэнэ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс АНУ-д хагас сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан гэж мэдэгджээ.