ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин коронавирусийн халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин тус улсын  Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн цахим хурлынхаа үеэр  өөрөөс нь коронавирус халдвар илэрсэн гэж мэдэгджээ. Энэ тухай “Tass”мэдээлэв. 



 “Миний өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа гэж надад дөнгөж сая мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын шаардлагын дагуу би өөрийгөө тусгаарлаж, эмч нарын зааврыг дагаж мөрдөх ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа хуваарийн дагуу хэвийн явагдах бөгөөд хамтран зүтгэгчидтэйгээ утсаар, видео хэлбэрээр холбогдож, байнгын харилцаатай байх бодолтой байна” гэж тэрбээр хэлжээ. Ерөнхий сайдын үүрэгт ажлыг   тэргүүн шадар сайд Андрей Белоусов түр орлон гүйцэтгэх аж. Ерөнхий сайд Мишустинтай хавьталд орсон  Засгийн газрын бүх гишүүд тусгаарлагдаж, нэмэлт шинжилгээнд  хамрагдах юм байна. Ийнхүү Михаил Мишустин Covid-19 өвчнөөр өвчилсөн хоёр дахь засгийн газрын тэргүүн болжээ.