ШИНЭ намын нэр дэвшигчид




Улс төрийн намуудаас УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчид тодорч эхэлжээ. Сонгуулийн тухай хуулийн 29.1-д "сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана" хэмээн заасан. Энэхүү заалтад тавдугаар сарын 10-16-ныг дуусах хүртлэх хугацаа хамаарах аж. 

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам хамгийн эхэнд нэр дэвшигчдээ тодруулсан байна. Тус нам Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намуудтай нэгдэн “ШИНЭ ЭВСЭЛ” хэмээх эвсэл байгуулан сонгуульд оролцох гэж буй. Эдгээр намууд ойрын өдрүүдэд хуралдан нэр дэвшигчдээ тодруулах аж.

ШИНЭ намаас нэр дэвшигчид аль тойрогт өрсөлдөх нь мөн тодорхой болсон. Эвсэлд багтсан өөр намуудын нэр дэвшигчид ШИНЭ намын нэр дэвшигчдийнхээс бусад тойрогт өрсөлдөх юм байна. 

Харин эрх баригч МАН Бага хурлаа энэ сарын 15-16-ны өдрүүдэд хийнэ гэдгийг УИХ дахь бүлгийн дарга Л.Тогтохсүрэн мэдэгдсэн. АН-ын тухайд тавдугаар сарын 15-нд цахимаар хуралдан нэр дэвшигчдээ тодруулахаар болжээ. 

ШИНЭ намын хувьд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нараас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Паралимпийн алтан медальт тамирчин Д.Баатаржав, УИХ-ын гишүүн А.Сүхбатын ах А.Батсүх нарын 38 хүнийг 20 тойрогт нэр дэвшүүлэхээр болсон байна. 

ШИНЭ НАМААС 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 

д/д

Аймаг, дүүрэг

Сонгогдсон нэр дэвшигч

Тайлбар

1

Хан-Уул

Лувсанвандангийн Болд

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын

Төв зөвлөлийн дарга

2

Эрдэнэдэлгэрийн Түвшин

ХУД-ийн Засаг даргын орлогч

3

Лхагвадоржийн Ариунаа

Удирдлагын академийн багш, доктор

4

5

6

7

8

9

Баянзүрх

Жалбасүрэнгийн Батзандан

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга

Шинэнсамбуугийн Батсамбуу

ШИНЭ намын дэд дарга, бизнес эрхлэгч

Цэрэнхүүгийн Баттуяа

Хүний эрхийн хуульч

Халтарын Батсуурь

Эдийн засагч

Санжжавын

Амарсайхан

ШИНЭ намын дэд дарга, эдийн засагч

Цэрэнгийн Монгол

Хуульч, өмгөөлөгч

10

11

Сонгино

хайрхан

Даньдайн

Энхсайхан

НИТХ-ын төлөөлөгч асан

Нэргүйн Болд

Төрийн удирдлагын судлаач, доктор

Эрдэнэчулууны Зоригт

Хуульч, ИЗНН-ын дэд дарга асан, Авлигын эсрэг хөдөлгөөний тэргүүн

12

13

Сүхбаатар дүүрэг

Бямбын

Мөнхжаргал

ШИНЭ намын Генсек, МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл жагсаал цуглааны зохицуулагч

Цэндийн Энхбат

МУСГЗ ТВ9 тв-ийн захирал асан

Баасангийн Отгон

Сэтгүүлч

14

15

Баянгол

Агвааны

Энхцэцэг

Монголын Үндэсний Аж Үйлдвэрийн зөвлөлийн ААНБ

Цэрэндоржийн Солонго

Зээлдэгчдийн холбооны тэргүүн

16

17

18

Налайх

Багануур

Багахангай

Бэгзсүрэнийн Гантулга

Багануурын уурхайн дэд дарга асан

19

20

Говьсүмбэр, Дорнод

Осорын Ганбат

ГЕГ –ын даргаар ажиллаж байсан

Ороолонгийн Эрдэнэтөгс

Багш

21

Дорноговь

Цэндсүрэнгийн

Гантулга

Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ШИНЭ намын Орон нутаг хариуцсан дэд дарга

22

Дорнод

Хишигээгийн Одмандах

Архитектор

23

Сүхбаатар аймаг

Айлтгүйн Төмөр-Очир

МУСГЗ, Яруу найрагч, Зохиолч

24

Төв

Агваансамдангийн Батсүх

Тод манлай уяач

Баярхүүгийн Баярмагнай

Өмгөөлөгч, хуульч

25

26

Хэнтий

Пунцагдашийн Нарантуяа

Ноён уулаа аваръя хөдөлгөөн, Босоо хөх Монгол хөдөлгөөний салбарын тэргүүн

Дамбадогдогийн Баатаржав

Хөдөлмөрийн баатар, Паралимпийн алтан медальт

27

Архангай

Даваадоржийн

Ариунжаргал

Хүний их эмч, эрх зүйч

28

Баянхонгор

Мандахын Цэнджав

Санхүүч, эдийн засагч

29

Өмнөговь

Даяндоржийн

Баттүвшин

Ханбогд Индасрти ХХК –ийн захирал, Олон улсын эдийн засагч

30

Баян-Өлгий

Харатышхан Ганибат

31

Ховд

Ганболд Билгүүн

   Ховд аймгийн ОНЗ-ийн зохицуулагч, Бүтээлч ховдчууд ТББ-ын тэргүүн

32

Дархан

Пүрэвдорж Эрдэнэбат

Дархан уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч

Даньдай Жаргалсайхан

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, инженер

33

Орхон

Дондовдоржийн Батмөнх

Эдийн засагч, Ерөнхий сайдын зөвлөх асан

34

Баасангийн Эрдэнэзул

Хуульч, эрхзүйч,  АТОЗ үүсгэн байгуулагч

35

Хөвсгөл

Ламжав Доржпалам

Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ тэргүүн

Жамсран Оюунмаа

Хөвсгөл далай ээж нийгэмлэгийн тэргүүн