Т.Ганболд бие даагчдаас хамгийн олон хүний дэмжлэг авсанаа баталгаажуулав

2020 оны УИХ-ын сонгуульд 208 бие даан нэр дэвшигч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа билээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бие даагчид 801 хүнээс дээш гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрх нь нээгдэх юм. Бие даагчид тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэр дэвших тойргийнхоо нутаг дэвсгэрт гарын үсэг цуглуулж эхэлжээ.

 "Алтан дорнод монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд УИХ-ын сонгуулийн 19-р тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Эрх мэдэлтнүүдийн өөнтөгийг яаж мэдэх вий гээд 801 гарын үсгийг Дарханы 3000 иргэдийн дэмжсэн гарын үсгээр баталгаажуулав!! Урам хайрлаж дэмжсэн ДАРХАНЧУУДДАА баярлалаа. Хууль дүрмийг гуйвуулахгүй, НАМ/эрх мэдэлтэн нь Төрийн дээр биш гэж ойлгож хандаж гадаа талбайдаа ажиллуулсан НОМИН худалдааны төв, Дархан зах, Үүрийн туяа минимаркет нарт мөн баярлалаа" хэмээжээ.