БИД76 багийнхан иргэдээс хамгийн их дэмжлэг авч байна

Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөх хүмүүс энэ сарын 10-наас эхлэн  тойргийхоо сонгогчдын гарын үсгийг цуглуулах ажлаа эхлүүлсэн. 

Бие даагчдаас Бид76 багийнхан багаараа олон иргэдийн санал авч чадаж байна. Гарын үсэг цуглуулах хугацаа долоо хоног үргэлжлэх бөгөөд  801 хүний гарын үсэг цуглуулах ёстой  ч эхний хоёр өдрийн дотор тус багийнхан 1000-1200 иргэний дэмжлэг авч, хамгийн дээд тал нь 3000 хүн дэмжээд байна. Тухайлбал "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд хоёр өдрийн дотор 3000 хүний дэмжлэг авсан бол, Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Бүүвэйбаатар 1500, Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж буй А.Саруул 1200, Хан-Уул дүүрэгт өрсөлдөж буй Т.Бат-Оргил 1100 гэх мэт олон иргэдийн дэмжлэгийг аваад байна. Түүнчлэн орон нутагт бие даан нэр дэвшиж буй Т.Хасбаатар, Увс аймагт өрсөлдөж байгаа Б.Бат-Амгалан, Ц. Батболд нар олон иргэдийн дэмжлэг авч чаджээ.

Бие даагчдыг ийнхүү дэмжих болсон шалтгаанаа олон нийт ийнхүү тайлбарлаж байна.

-Бие даагчид аль нэг намын харьяалалд орж,тэдний гар хөл болохгүй

-Хувийн эрх ашгаа дээдэлсэн бүлэг олигархуудтай тууштай тэмцэж чадна

-Тэд ЖДҮ хулгайлж, олон нийтийн өмч рүү гараа дүрээгүй

-Олон нийтэд ямар асуудал тулгарч байгааг бодит байдлаар мэддэг, ойлгож, ямар аргаар шийдэх боломжтойг гаргасан