В.Путины хэвлэлийн төлөөлөгч коронавирусийн халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков коронавирусийн халдвар авсан талаар РИА Новости мэдээллээ.

Тэрбээр одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд "Тийм ээ би коронавирусийн халдвар авсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэж сэтгүүлч нарын асуултад хариулжээ. Дмитрий Песков хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 30-нд олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Тодруулбал ОХУ-ын Ерөнхийлөгчийн Засгийн газрын сайд нар болон мужийн захирагч нартай хийсэн уулзалтад оролцсон байна.   

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины коронавирусийн халдварын шинжилгээ өгсөн талаарх мэдээлэл одоогоор алга байна. 

Тус улсад төрийн дээд албан тушаалтан вирусийн халдвар авсан анхны тохиолдол энэ биш. 

  • Дөрөвдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Михаил Мишустин
  • Энэ сарын 1-нд Барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев
  • Энэ сарын 6-нд  Соёлын сайд Ольга Любимова нарын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан юм. 

Эх сурвалж: РИА Новости