Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг баталлаа

УИХ-ын чуулганаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталлаа.

Шилдэг гэсэн 1500 эрдэмтэн есөн тулгуур багана бүхий Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулснаа өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдад гардуулж байв.

1990 оноос хойш манай улс нийт 517 бодлогын баримт бичгийг гаргаж байсан бөгөөд эдгээрийг нэгтгэж дараагийн 30 жилд хэрхэн хөгжих чигийг гаргасан болохыг төслийг санаачлагчид хэлж байв.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж үзэл баримтлалыг боловсруулсан бөгөөд Засгийн газар солигдох бүртээ өмнөх бодлогоо үгүйсгэж, шинийг санаачлахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байв.

Есөн тулгуур баганад

  1. Үндэсний үнэт зүйл, 
  2. Хүний хөгжил,
  3. амьдралын чанар ба дундаж давхарга,
  4. эдийн засаг,
  5. сайн засаглал,
  6. ногоон хөгжил,
  7. амар тайван аюулгүй нийгэм,
  8. бүсчилсэн хөгжил,
  9. Улаанбаатар ба дагуул хот багтаж байна.