Дотоод хяналтаа сайжруулбал кино театрыг нээх боломжтой

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXXIII хуралдаан өнөөдөр /2020.05.14/  болж буй. Дээрх хуралдаанаар  шинэ төрлийн коронавурисийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсож, тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл энэ үеэр үзвэр үйлчилгээний байгууллагууд  үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх талаар хэлэлцжээ.  Монгол Улсад бүртгэгдсэн 61 тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын тоонд монгол  багтаж байгаа юм.

cinemas in ulaanbaatar


 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /НМХГ/ дэд дарга С.ДАВААСҮРЭН:

-Үзвэр үйлчилгээний байгууллагууд эхлээд  заалны зохион байгуулалт болон хүн хоорондын зайгаа барих, үзвэрийнхээ цагийг зөрүүлэх гэхчлэн зөвлөмжүүдийг мөрдөж ажиллана гэдэг хүсэлтээ Соёл урлагийн газарт тавих ёстой. Улмаар Соёл урлагийн газраар дамжуулан Засаг даргад танилцуулж, дэмжигдэх юм бол НМХГ-аас үүнд хяналт тавьж ажиллана. Хамгийн гол нь байгууллагуудын дотоод хяналт сайн  байвал НМХГ-ын  улсын байцаагч нарыг томилоод тусгай заавар зөвлөмжийг өгөөд ажиллахад бэлэн” гэв.

Үйл ажиллагааг нь зогсоогоод буй соёл, урлагийн  42 байгууллага бий. Үүнд кино театрууд, Улсын драмын эрдмийн театр, Улаанбаатар чуулга,  тоглоомын төвүүд,  Спортын төв ордон, Монгол бөхийн өргөө, тусгаар тогтнолын ордон болон бусад газрууд багтаж байгаа юм. 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга,  ИТХ-ын төлөөлөгч Ч.ГАНТУЛГА:

-Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол нь нийслэлийн зургаан дүүргийг  хамарсан тогтоол байсан. 2019 оны тавдугаар сарын 15-аас хойш түүхий нүүрс нэвтрүүлэхгүй тухайн бүсчлэлд түүхий нүүрс хэрэглэхгүй байх тогтоолд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Ингэснээр нийслэлийн зургаан дүүрэгт хамаарагдаж байсан бүсчлэлийг нэмж Налайх дүүргийг оруулах  төсөл яригдаж байна.  Мөн Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 хороог агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж оруулахаар болсон.  Өнгөрсөн өвөл таван хороод түүхий нүүрсийг түлж хэрэглэж байсан бол 2020 оны тавдугаар сарын 15-аас эхлэн түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглэхгүй байх заалт нэмэгдэж орж байна. Тэгснээр нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн бүх хороод 100 хувь хамрагдаж байна гэсэн үг" гэв.