БНХАУ коронавирусийн улмаас хохирол амссан орнуудад санхүүгийн тусламж үзүүлнэ

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас санхүү эдийн засгийн хувьд асар их хохирол амссан улс орнуудад БНХАУ ирэх хоёр жилийн хугацаанд санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон талаар ТАСС агентлаг дамжууллаа. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ээлжит 73 дугаар ассамблейг энэ сарын 18-19-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна. БНХАУ-ын тэргүүн Си Жинпинь тус хуралд оролцох үеэр ийнхүү мэдэгджээ. Тодруулбал цар тахлын улмаас хохирол амссан улс орнуудад тусламж үзүүлэхэд хоёр жилийн хугацаанд нийт 2 тэрбум ам.долларын хуваарилна гэв.

Тус санхүүжилтийг коронавирусийн цар тахалд өртсөн улс орнуудад, тэр дундаа хөгжиж буй орнуудад коронавирустэй тэмцэхэд болон нийгэм-эдийн засгийг хөгжүүлэхэд зарцуулна. Хөгжиж буй улс орнууд энэхүү санхүүжилтийг авахад өөрийн биеэр хяналт тавина гэдгийг тэрбээр онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирус дэлхийн 215 улс орон, бус нутагт тархсан бөгөөд нийт 4.5 сая хүн энэхүү вирусийн халдвар авч, 305 мянган хүн нас баржээ.

Эх сурвалж: ИТАР ТАСС