СОНГУУЛЬ-2020-Аав хүү, ах дүүс, ураг төрлийн холбоотой нэр дэвшигчид



2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс өнгөрөгч Бямба гараг/2020.05.16/-т тодорч, сунгаа эхэллээ. Сонгогчид ч нэр дэвшигчдээ шинжиж, таамаг өрнүүлж эхэллээ. Энэ удаагийн сонгууль түүхэндээ хамгийн олон нэр дэвшигчтэй, хамгийн өргөн сонголттой сонгууль болох нь нэгэнт тодорхой болоод буй. Энэ удаад 15 нам, 4 эвсэл оролцохоо мэдэгдээд байгаа юм

Харин нэр дэвшигчдийн дунд ураг, төрлийн хамаарал бүхий нэлээд хэдэн нэр дэвшигч буйг бид энэ удаад онцлон хүргэж байна.

Юун түрүүнд олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй нэр дэвшигчид бол МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугарын хамт нэр дэвшиж байна.

Н.Энхбаяр Баянгол дүүрэгт /МАХН/

Хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт /МАХН/

 

Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ хүргэн хүү Ж.Энхболдын хамт нэр дэвшиж байна.

С.Эрдэнэ Баянгол дүүрэг /АН/

Ж.Энхболд хүргэн Дорнод аймаг /АН/

 

Мөн онцлох ёстой хамаатнууд бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүү нар. Өнгөрсөн дөрвөн жил нэг танхим суусан төрсөн эгч дүүс энэ удаад дахин хамт суухыг хүсч байгаа аж.

Б.Саранчимэг БЗД /МАН/

Б.Наранхүү Дундговь аймаг /АН/

УИХ-ын гишүүн С.Бямбацогт баз хүргэн УИХ-ын гишүүн асан Д.Батцогт нар 2012-2016 оны парламентад нэг танхимд цуг сууж байсан. Энэ удаад дахин хамт суухаар зүтгэж байна.

С.Бямбацогт Ховд аймагт /МАН/

Д.Батцогт УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүрэг /АН/

 

Тэдний дараа онцлох бас нэгэн ураг, төрлийн холбоотнууд бол УИХ-ын гишүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нар. Тэд худ, ургууд гэдгийг үзэгч, уншигчид сайн мэдэх нь гарцаагүй. Тэд өнгөрсөн дөрвөн жилд мөн нэг танхим зэрэгцэн суусан бөгөөд дараагийн дөрвөн жилд дахин тохой нийлүүлэхээр шийджээ.

Сү.Батболд Дундговь аймаг /МАН/

Н.Номтойбаяр ХУД /Бие даагч/

 

Сонгууль бүрт олны анхаарал татдаг нэгэн гэр бүл бий. Тэр бол УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, дүү Ш.Батсамбуу нар. Өмнөх сонгуульд хоёул нэр дэвшээд унаж байсан бол энэ удаа мөн л ах дүү хоёр даагаа нэхэх гэнэ.  

Ш.Сайхансамбуу Завхан аймагт /ШИНЭ эвсэл/

Ш.Батсамбуу БЗД-т /ШИНЭ эвсэл/

 

Энэ жил улс төрд аавыгаа төлөөлж шинээр орж ирсэн Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, авга эгч НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нар энэ удаад мөн хамт нэр дэвшинэ.

Б.Ганхөлөг АПУ, Өвөрхангай /АН/

П.Батчимэг/ АПУ, Г.Батхүү агсны эгч/ Дорнод аймаг /АН/

 

УИХ дахь бөхчүүдийн тоог нэмэхээр шийдсэн Ц.Цэрэнпунцаг гарьд хүргэн болох "Блүүмберг" телевизийн захирал Э.Долгионтой хамт уяа сойлгоо тааруулж байна. Тэд аль аль нь шинэ нэр дэвшигчид.

Ц.Цэрэнпунцаг "Жем интернэшнл", Завхан /МАН/

Э.Долгион хүргэн, "Блүүмберг" телевизийн сэтгүүлч/БД/

 

Жил жилийн сонгуульд нэр нь яригддаг “Сод монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар үеэл дүү сэтгүүлч О.Батхандтайгаа энэ удаад хамтдаа нэр дэвшинэ. Тэд хоёул Булган аймгаас нэр нь яригдаж байсан ч эцсийн мөчид сэтгүүлч О.Батханд Говь-Алтай аймагт нэр дэвшихээр шийджээ.

Ц.Анандбазар Сод монгол группийн захирал, Булган/МАН/

О.Батханд сэтгүүлч, Говь-Алтай аймаг /АН/

 

Бас нэгэн сонирхолтой хамаарал бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар. Тэднийг үеэлүүд гэдгийг хүмүүс тийм ч сайн мэддэггүй. Өнгөрсөн дөрвөн жилд хүчээ нэгтгэн "МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл" гэгчийг эхлүүлж, сайд, байнгын хороон дарга болтлоо дэвшиж чадсан энэ хоёр эрхэм энэ удаа барьцаа илүү ахиулахаар дэвшиж байна.

Х.Нямбаатар СХД /МАН/

Л.Оюун-Эрдэнэ Үеэлүүд Хэнтий аймаг /МАН/

 

Бид дараагийн удаад УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй сэтгүүлч нарыг танилцуулна. Энэ удаагийн сонгуульд хамгийн олон сэтгүүлч мэргэжилтнүүд нэр дэвшиж буй нь ихээхэн сонирхолтой байна. 

Эх сурвалж: livetv.mn

https://livetv.mn/



https://livetv.mn/