Л.Пагважав: Сайн хүний үр, сүүт гүний унага гэж монголчууд зүгээр нэг хэлээгүй юм шүү


УИХ-ын 1-р тойрогт бие даан нэр дэвшигч Т.Ганболд өнөөдөр Дархан сумын VI  багын сонгогчидтой уулзсан юм. Энэ үеэр ахмад настан Л.Пагважав  дэмжиж байгаагаа илэрхийлж, амжилт хүслээ.

“Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Монголчууд сайн хүний үр, сүүт гүүний унага гэж зүгээр нэг хэлээгүй юм шүү. Би таны өвөө Самбуу гэдэг хөгшнийг мэднэ. Монхор Самбуу гэж жигтэйхэн сайхан сэтгэлтэй хүн байсан. Хээр гадаа машин нь эвдрээд зогсоон залууст байгаа бүх багажаа дэлгэн, өөрт хэрэгтэй байсан ч бүхнээ өгчихдөг буурал байж билээ. Тээврийн жолооч өдөр шөнийг мэдэлгүй явж, ядарч зүдэрсэн нэгэнд цай хоолоо өгч тусалдаг нь одооч тод. Таны өвөө шиг тийм сайхан буурлууд олон байсныг хүмүүс мэднэ. Тийм сайхан сэтгэлтэй хөдөлмөрч хүний үр сад гэдгээр нь би үнэхээр бахархаж байна. Маханд нь, цусанд нь тэр чанар нэвт шингэдэг учир удам судраараа монголчууд бахархаж явдаг.



Т.Ганболдын Дарханд ажилласан хугацаа нь 3.5 жил юм билээ. Гэсэн атлаа хийсэн ажил, хүнд тустай олон сайхан зүйл хийсэн нь 30 жил амлалт өгдөг намуудын ажлаас хавьгүй илүү. Цаг хугацаа бүх зүйлийн шалгуур учир нэр төртэй, зорьсон зорилгодоо үнэнч тууштай байхыг хүсье. Дарханчууд Т.Ганболдыг дэмжиж, их үйл хэргээ бүтээхэд нь тусална” гэв.

Уулзалтад ирсэн хүмүүс итгэл алдарч, урам зориг хугарсан өдрүүд ард үлдээсэй. Таныг үнэхээр их дэмжиж байна, амжилт хүсье гээд талархлаа илэрхийллээ.