С.Ганжууржав: Улсыг удирдаад явах чадвартай Т.Ганболдыг дарханчууд үгүйлж байсан


УИХ-ын 1-р тойрогт бие даан нэр дэвшигч Т.Ганболд өнөөдөр Дархан сумын 13-р баг, 22-р хэсгийн хорооны  сонгогчидтой уулзсан юм.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч, анхны дарга, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан С.Ганжууржав амжилт хүсч, сэтгэгдлээ хуваалцлаа.

“Миний үүсгэн байгуулсан энэ үйлдвэрийг энэ залуу ирээд үйлдвэр шиг үйлдвэр болгосонд би үнэхээр баярладаг. Сайн эдийн засагч, удирдагчаас гадна хамт олныг удирдаж, урамшуулж, ажиллуулж чаддаг хүн учир би дэмжихээр шийдсэн. Хамт ажиллаж байсан гэдгээр нь биш олон хүний тусын тулд ажиллах зүрх сэтгэлтэй түүнийг олон хүн мэднэ, үр шимийг нь мэддэг учир би ам бардам хэлж байна. Дарханчууд Т.Ганболдоор дутаж, түүнийг үгүйлж байсан. Энэ хүн зөвхөн Дарханыг төдийгүй Монголыг өөд нь татаад явах чадвартай, мэдлэгтэй хүн учир дэмжээрэй гэж уриалъя” гэв.