Өмнө чинь зогсоод доромжлоод байхад өөдөөс нь алга таших юмуу, Дундговьчууд аа

Дундговь аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа УИХ-ын гишүүн Б.Наранхүү тойргийнхноороо тохуурхаад байна уу гэлтэй.

Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа нээлтэд үг хэлэхдээ “Та нар намайг яагаад УИХ-ын чуулгандаа суудаггүй вэ гэж бодож байгаа байх. Дараагийн удаа сонгогдвол ирцээрээ номер нэг, санаачилсан хуулиараа номер нэг  байна. Би одоо жаахан хөгшрөөд 50 руу орж байна. Одоо жаахан ажил хийнэ ээ. Тиймээс та нар минь битгий шантарцгаа. Бие биендээ урам хайрлая” гэв.

Гэтэл түүний уулзалтад ирсэн сонгогчид  өөдөөс нь хараад алга ташаад сууж байх аж.

Б.Наранхүүгийн хувьд хоёр ч удаа парламентад сонгогдсон ч хурал таслалтаараа  тэргүүлж, хууль санаачлагаараа “баян ходоод”-нд орж ирсэн. Өнгөрсөн найман жилд тэр парламентад суухдаа ганц ч хууль батлаагүй.

Арга ядсандаа нутгийнхан нь түүн рүү “Бид таныг сонгосон, биднийг төлөөлж байгаа бол хуралдаа суу” гэсэн шаардлага тавин, мессэж бичихэд урдаас нь “гөлөг” гэж хариу бичсэн гэдэг.

Ард иргэдээ “гөлөг” шиг үздэг, ёс зүйгүй бүдүүлэг, өөрийгөө даам гээд бодчихсон Б.Наранхүүг дуу хууртай Дундговь нутгийнхан нь ахиж сонгохгүй нь мэдээж. Гэхдээ л уулзалтад нь ирчихээд алга ташааж байж болохгүй шүү, Дундговьчууд аа.