УОК өнөөдөр 10:00 цагт хуралдана

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт Улсын Онцгой комисс дараах асуудлын хүрээнд хуралдана.
 
- КОВИД-19 халдварын нөхцөл байдал, эм хангамж, нөөцийн асуудал,
- Гадаад улс орнуудаас Монгол Улсын иргэдийг татан авах захиалгат нислэг, нөхцөл байдлын мэдээлэл,
- Төрийн албан хаагчдын Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ