Худалдааны салбарын нийт борлуулалт 8.9 хувиар буурлаа

Худалдааны салбарын нийт борлуулалт 8.9 хувиар буурлаа

Худалдааны салбарын нийт борлуулалт энэ оны эхний дөрвөн сард 6.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 39.1 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 665.2 тэрбум төгрөг буюу 8.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тус салбарын борлуулалтын орлого эхний дөрвөн сарын байдлаар 52.5 хувь нь бөөний худалдаа, 47.5 хувь нь жижиглэн худалдаанд ногдож байгаа аж.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого дөрвөн сард 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 407.1 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн бөөний худалдааны борлуулалтын орлого 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 258.1 тэрбум төгрөгөөр буурсан байна.