Т.Ганболд: Дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхахын төлөө хамтдаа зүтгэцгээе

УИХ-ын 19-р тойрогт бие даан нэр дэвшигч Тордайн Ганболд Дархан-Уул аймгийн сонгуулийн 24-р хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Т.Ганболд "Таныг төрд төлөөлөх гишүүдээ сонгох төрийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна. Монголын төр иргэндээ эрх тэгш боломж олгосон, шударга, хариуцлагын тогтолцоо шат бүртээ байж, дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхахын төлөө хамтдаа зүтгэцгээе. Монгол Улс сэргэн мандана гэдэгт би итгэдэг" гэв.

Дархан- Уул аймагт  нам, эвсэл бие даагч нийт 25 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд 10.00 цагийн байдлаар иргэд идэвхтэй оролцож, залуус санал өгөх нь илүү байгааг хэсгийн хорооны ажилтнууд онцолж байв. Дархан-Уул аймаг нь сонгуулийн санал өгөх эрхтэй  69425 иргэнтэй. СЕХ-ноос хоёр цаг тутам сэтгүүлчдийг мэдээллээр ханган ажиллаж байгаа аж.