С.Ганбаатар: Дэндүү шударга бус сонгууль боллоо

УИХ-ын найм дахь удаагийн Парламентийн анхдугаар чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн Х.Баделхан даргалж байна. Хуралдаан даргалагч үг хэлэх гишүүн байгаа эсэх санал авахад бие даан нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Та бидний эвсэл”-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Сонгуулийн будлианы тухай үүссэн асуудлыг яаж шийдсэн бэ? 
Ч.Содномцэрэн, 2020 оны ээлжит сонгуулийн үеэр СЕХ-нд 1151 гомдол өргөдөл ирсэн. Ихэнх нь сонгуулийн зохион байгуулалт, тойрог, хэсгийн хороо, санал авах байртай холбоотой гомдол ирснийг тухай бүрт нь шийдвэрлэсэн. 

Автоматжуулсан систем, санал тоолох машинтай холбоотой гомдол ирснийг тухай бүрт арга хэмжээ авч ажилласан. 

2070 хэсгийн 41 хувьд хуульд заасны дагуу хяналтын тооллого хийхэд ямар нэг тооны зөрүү, зөрчил гараагүй. Ажиглаж байсан нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл хяналтын тооллого хийхэд байсан, зөрүү гараагүй тул хүлээн зөвшөөрлөө гэж бүгд гарын үсэг зурсан. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Шударга бус сонгууль болсон. Би ялсан ч гэлээ шударга бус сонгуульд ялагдсан бусад нэр дэвшигчдийнхээ өмнөөс үгээ хэлж байна. СЕХ-нд хариуцлага тооцох ёстой гэв.