Өнөөдөр БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн  тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирнэ.

Эхний онгоцоор 168 иргэн ирэх бөгөөд 12:50 цагт, хоёрдахь онгоцоор 252 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт “Чингис” хаан улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах юм.  Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон билээ.