У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МАН-ын VII бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, зөвшилцөх саналаа өргөн барьсан.

У.Хүрэлсүх: “МАНАН” гэх бүлэглэл байдаг нь үнэн байна

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм. 

Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжив. 

Ерөнхий сайдаар томилох асуудлыг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.