Ерөнхийлөгчийн өөрийн орлого нь зургаа дахин, гэр бүлийн орлого нь тав дахин өсжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад өөрийн орлого нь зургаа дахин, гэр бүлийн орлого нь тав дахин өсжээ.


Тодруулбал, 2018 оны ХОМ-тээ тэрбээр жилийн орлого нь 40 сая хэмээн мэдүүлж байсан бол 2019 оны мэдүүлэгтээ 285 сая болсон хэмээжээ. Харингэр бүлийн орлого нь 2018 онд 18 сая байсан бол 94 саяд хүрсэн байна.

Мөн төрийн тэргүүний 2018 онд 912 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, зуслангийн байртай байсан бол үүн дээр нэмэгдэн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжтай болсноор үл хөдлөх хөрөнгө нь 1.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна.

2015 оноос хойш 282 сая төгрөгийн үнэлгээ бүхий Lexus 570 машиныг ХОМ-тээ мэдүүлж байсан Ерөнхийлөгч энэ удаад тээврийн хэрэгсэлгүй хэмээжээ.

Дотоодын банк санхүүгийн байгууллага дахь хадгаламж ойролцоогоор хоёр дахин өссөн бол 2015 оноос хойш анх удаа зээлийн мэдээллийг оруулжээ. Ерөнхийлөгч 486 сая төгрөгийн зээлтэй хэмээн ХОМ-тээ дурдсан байна.

КОМПАНИ НӨХӨРЛӨЛ ХОРШООНД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр2017 он 2018 он2019 он 
Ногдол хувьНогдол хувьНогдол хувь
Баялгийн хувь ХК0.31%0.31%0.31%
Женко тур бюро ХК6.76%6.76%6.76%
Түмэнхишигтэн ХХК20%20%100%
ХИД ХХК46%46%46%
Вэбсофт ХХК30%30%30%
Талх чихэр ХК18.90%18.90%18.90%
Баянгол зочид буудал ХК20%20%20%
Ай номадик ХХК100%100%100%
Эрдэнэс таван толгой---
Наран баянбүрд хоршоо1.18%1.18%1.18%
Их Монгол Чага Интернэшнл ХХК50%50%50%
Баян-Исгрийт ХХК10%10%10%
Өүпэнспейс ХХК80%80%80%
Мах-Импэкс ХК37.84%37.84%37.84%
Женко тур бюро ХК1%1%1%
Женко тур бюро ХК3.50%3.50%3.50%
Ардчилал сонин100%100%100%